Home Дэлхий Ерөнхийлөгч Юны өмгөөлөгчид давж заалдахаа мэдэгдлээ

Ерөнхийлөгч Юны өмгөөлөгчид давж заалдахаа мэдэгдлээ

0
Ерөнхийлөгч Юны өмгөөлөгчид давж заалдахаа мэдэгдлээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёолд шүүхээс баривчлахад саад учруулсан гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оногдуулсан. Тодруулбал,  өнгөрсөн баасан гарагт Сөүл хотын төв дүүргийн шүүх Юныг 2024 оны арванхоёрдугаар сард богино хугацаанд байлдааны байдал тогтоосонтой холбоотой хэд хэдэн тусдаа хэргийн анхны   хэргийг шийдсэн юм.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Юны өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг “хүлээн авах боломжгүй” бөгөөд мөрдөн байцаалтын явцад илэрсэн баримтад үндэслээгүй гэж үзэн давж заалдахаа мэдэгдлээ.

Даваа гарагт Ёоны хуулийн багийнхан хэвлэлийн бага хурал хийж давж заалдах өргөдлийг 16:00 цагт шүүхэд өгсөнөө мэдэгдлээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here