Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Нобелийн шагналаа Трампад гардуулжээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо пүрэв гарагт Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзах үеэрээ 2025 онд өөрийн хүртсэн Нобелийн энхтайвны шагналаа ноён Трампад гардуулсан гэж мэдэгдлээ.

Мачадо уулзалтын дараа сэтгүүлчдэд яриа өгөхдөө “Би АНУ-ын Ерөнхийлөгчид Нобелийн энх тайвны шагналын одон гардуулсан. Трампыг бидний эрх чөлөөний төлөө онцгой үүрэг гүйцэтгэснийг нь үнэлсний үүднээс” нэр хүндтэй шагналыг өгсөн гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч үүнийг хүлээж авсан эсэхийг сэтгүүлчид тодруулахад Мачадо хариу хэлээгүй байна.

Доналд Трамп Нобелийн энхтайвны шагнал хүртэх хүсэлтэйгээ байнга илэрхийлдэг бөгөөд  өнгөрсөн жил Мачадод шагнал гардуулахад дургүйцлээ илт илэрхийлж байсан юм.

Харин Мачадо өнгөрсөн долоо хоногт шагналаа Ерөнхийлөгч Трамптай хуваалцах хүсэлтэй байгаагаа анх  мэдэгдсэн ба Нобелийн шагналын хороо шагналыг шилжүүлэх боломжгүй гэж хариу мэдэгдсэн билээ.

Норвегийн Нобелийн хүрээлэнгээс  “Нобелийн шагналыг нэгэнт зарласан бол түүнийг хүчингүй болгох, хуваалцах, бусдад шилжүүлэх боломжгүй. Шийдвэр нь эцсийн бөгөөд бүх цаг үед хүчинтэй” гэв. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...