Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт” үзэсгэлэнг дэлгэлээ.

Үзэсгэлэнг өнөөдөр /2026.01.13/ Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээн үг хэлсэн юм. Тэрбээр өдгөөгөөс 34 жилийн тэртээ манай улсын засаг захиргааны бүх нэгжийг төлөөлсөн 430 депутат эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг гүнээ эрхэмлэн дээдэлж, алжаал ядралыг умартан, хоёр сарын хугацаанд оюун ухаанаа уралдуулан байж Ардчилсан шинэ Үндсэн хуулиа хэлэлцэн баталсан. Шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс бол ардчилсан улс болохоо, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа илэрхийлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан гэдгийг онцлон дурдав.

Үзэсгэлэнд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэн үзүүлсэн бөгөөд Монгол Улсын Төрийн сүлд, далбаа болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой архивын эх баримт, Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл, эд өлгийн зүйлсийг нийтийн хүртээл болгож байна.

Эдгээр үзмэрүүд нь Үндсэн хуульт байгууллын болон Үндсэн хуулийн түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...