Гэр хорооллын гэмт хэрэг гардаг цэгүүдийг камержуулна

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хулгай, дээрэм, зөрчлийн гэмт хэргийг бууруулах хүрээнд аж ахуй нэгжүүдийн гадаах камерыг ЦЕГ-ын удирдлагын төвд холбож байгаа билээ. Түүнчлэн гэр хорооллын гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг “хар цэг”-үүд буюу байршлуудыг камержуулах ажлыг энэ онд хийхээр төлөвлөж, төсөвт тусгаад буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзаж, ирэх онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, санал солилцлоо.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоог бууруулахын тулд есөн дүүрэг хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. 2026 онд нэгдүгээрт зам тээврийн ослын тоог 15%-50% бууруулна. Хоёрдугаарт хулгай, зодоон цохио буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 15%-иар бууруулна. Гуравдугаарт “хар цэг”-үүдийг тодорхой болгож камержуулна. Тухайлбал, СХД-ийн аль гудамжинд гэмт хэрэг гардаг, аль сургуулийн аль харанхуй хэсэг, гудамжинд хүүхдүүдийг зодож, дээрэмдэж бана тэр газруудыг тодорхой болгож камержуулна. Есөн дүүрэг нийслэл хоттойгоо хамтарч гэмт хэргийн гаралтыг тодорхой бодит хэмжээнд буулгахад хамтарч ажиллах болно” гэв.

Гэр хорооллын “хар цэг”-үүдийг камержуулах зардлыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэх байна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурахаас гадна иргэдийн айдас түгшүүрийг багасна гэдгийг албаныхан онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...