40 хүний амийг авсан Швейцарийн бааранд 5 жил шалгалт хийгээгүй байжээ

Шинэ жилийн  баяраар гал гарч 40 хүний амийг авсан Швейцарийн бааранд сүүлийн таван жилийн хугацаанд хяналт шалгалт хийгээгүй гэж орон нутгийн эрх баригчид мягмар гарагт мэдэгдлээ.

Тодруулал, 2019 оноос хойш гал түймрийн хяналт шалгалт хийгээгүй гэж Кранс-Монтанагийн зөвлөлийн ерөнхийлөгч хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Баар гэх мэт байгууллагуудад жил бүр шалгалт хийж, гал тогоо зэрэг гал гарч болзошгүй газруудад үнэлгээ өгөх ёстой гэж хотын дарга хэлээд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэв. Гал салют, цацрууулагчийн оч дээврийн хөөсөнцөрт хүрснээс гарсан гэж үзэж байгаа.

Гэвч Хяналт шалгалтын тухай хуулинд таазан дээрх дуу чимээ тусгаарлах материалын нарийн заалт байхгүй, өмнөх шалгалтуудаар хөөсөнцөр дуу чимээ тусгаарлагчийн талаар сэжигтэй зүйл олоогүй нь баарны галд өртөх үндэс болсон гэж үзэж байна.

Мөн бааранд насанд хүрээгүй хүүхэд оруулсан, насыг шалгаагүй гэдэг дээр баарныхан маш их шүүмжлэлд өртөж байна. Галд өртөж нас барсан хүмүүсийн  дунд 14, 15 настай өсвөр насныхан байсан бөгөөд 40 хүнээс 15 нь 18-аас доош насныхан байсан юм. Хамгийн бага нь 14 настай Швейцарь охин, Франц хүү байв.

Эрх баригчид тухайн баарны менежерүүдийн удирддаг өөр нэг газрыг мөн хаажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...