Брижитийг эрэгтэй гэж гүтгэсэн 10 хүн ял сонслоо

Парисын шүүх өчигдөр Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг эрэгтэй төрсөн, трансжендер эмэгтэй гэх мэдээлэл тараасан 10 хүнийг кибер гэмт хэрэгт буруутгаж ял оноожээ
Брижитийн тухай ийм мэдээлэл удаан хугацааны турш гарч буй юм.  Брижит нь  Жан-Мишель Трогнейс гэх нэртэй төрсөн ахтай бөгөөд гүтгэлэг тараагчид Брижитийг Трогнейс эмэгтэй болон зүс хувирсан гэж үздэг.

Шүүхийн шийдвэрээр Брижит Макроны хүйс, бэлгийн харьцааны талаар худал тайлбар хийсэн, тэр ч байтугай хосуудын насны зөрүүнээс шалтгаалж Брижитийг “педофили” гэж адилтгасан найман эрэгтэй, хоёр эмэгтэйг гэм буруутай гэж үзжээ.
Тэд янз бүрийн ялгаатай ял оноосон ба нэг нь тэнсэн харгалзахгүйгээр зургаан сарын хорих ял авав. Бусад нь найман сар хүртэл хугацаагаар хорих ял авсан байна. Мөн торгууль ногдуулах, кибер дарамтын эсрэг сургалтуудад хамруулах, өөрсдийн сошл сүлжээг ашиглахыг хориглох зэрэг ял оноосон байна.

Брижитийг эрэгтэй төрсөн гэж мэдэгдсэн подкаст хийдэг Кэндис Оуэнсийн нэр хүндийг гүтгэсэн хэргээр тусад нь  АНУ-ын шүүхэд зарга мэдүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...