“Та мөнгө хожлоо” гэх хуурамч мэссэжид итгэн 3 сая төгрөгөө алджээ

Банкны нууц  үгийг нь мэдэж авах  зорилгоор “Та мөнгө хожлоо” гэсэн хуурамч мэдээлэлд иргэдийг итгүүүлж, улмаар мөнгийг нь луйварддаг тохиолдол гарсаар байгааг цагдаагийн  байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тодруулбал, сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ, тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягуудаас “Та мөнгө хожлоо, банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх мэт итгэл үнэмшил өндөртэй харагдахуйц худал мэдээлэл түгээж, иргэдийг залилан мэхлэх үйлдэл нэмэгдэж байгаа ажээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр нэгэн иргэн дээрх агуулгатай мессежид итгэн холбогдож, илгээсэн линкээр орон дансны нууц үгээ оруулсны улмаас 3 сая 300 мянган төгрөгөө алдсан ноцтой хэрэг бүртгэгджээ. Залилан үйлдэгчид банкны албан ёсны хаяг мэт харагдах лого, бичвэр ашиглан итгэл төрүүлж, богино хугацаанд мөнгө авах боломжтой гэх сэтгэлзүйн дарамт үүсгэдэг нь иргэдийг болгоомжгүй үйлдэл хийхэд хүргэж байна.

Банк, санхүүгийн байгууллагууд нь иргэдээс нууц үг, нэг удаагийн кодыг чат, мессежээр асуудаггүй. Иймээс “та шагнал хожлоо”, “мөнгөө яаралтай авна уу” гэх агуулгатай үл таних мессеж, линк ирсэн тохиолдолд сайтар нягталж шалгах, үл мэдэх холбоос дээр дарахгүй байх, хувийн болон дансны нууц мэдээллээ ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...