Мөнгө угаасан 9 хүний 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгов

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025.12.18-ны өдөр шүүгдэгч Х.Х нарын нийт 9 хүнийг мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцжээ. Тодруулбал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн 26 аж ахуйн нэгжийн хуурамчаар бүрдүүлсэн санхүүгийн тайланд Тагнуул болон Татварын байгууллага хамтран шалгалт явуулж 34 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн.

Үүнээс 20 гаруй тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын төсөвт нөхөн төлүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон 3 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...