Б.Энхтүвшин: Нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт МУ-д тогтворжих байдал бий болсон

Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас шатахууны хомсдол болоод бусад цаг үщийн амсуудлаар мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялагийн дэд сайд Б.Энхтүвшин:

-Өнөөдрийн байдлаар буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 62719 тонн АИ-92 бензин, 2387тонн АИ-95 бензин, 168795 дизель түлш, ТС-1 буюу онгоцны түлш 9780 тонныг Сүхбаатар, Цагаан нуур, Эрээн зав, Булган, Замын-Үүдийн боомтуудаар оруулж ирсэн. Өчигдөр БНХАУ-аас 26 вагон АИ-95 бензин орж ирсэн. Үүний хуваарилалтуудыг одоо хийгдэж байна. Мөн дахин 26 вагон дизель түлш Замын-Үүдийн боомтоор орж ирснийг шилжүүлэн ачиж байгаа. Үргэлжлүүлэн БНХАУ-аас долоон мянга орчим тонн АИ-92 бензин орж ирнэ. Үүнийг энэ ондоо багтаан авах зорилттой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бензин, түлшний асуудал харьцангуй тогтворжсон. Хөдөө орон нутаг руу шатахуун нийлүүлэлтийг өнөө өглөөнөөс хийж байна.

Хангайн бүс болон төвийн бүсийн аймгуудад шатахуун хадгалах сав байхгүй учраас шууд борлуулалтыг хийнэ. Ингэснээр тухайн аймгуудын бензин шатахуунтай холбоотой асуудал маргаш орой гэхэд тогтвортой болно. ОХУ-аас нийлүүлэгдэх 20 орчим мянган тонн авто бензинийг энэ долоо хоногтоо татан авахаар хуралдаж, тохиролцлоо. Өчигдөр ОХУ-ын сайдтай хурал хийлээ. Тус хурлаар ОХУ-ын тал “АИ-92 энгийн бензинийг 60 мянган тонноос илүүг нийлүүлэх боломжгүй, АИ-95 бензинийг хүссэн хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Гэхдээ бид албаны хүмүүстэй холбогдож энэ долоо хоногт тодорхой хариуг өгнө” гэсэн хариу өгсөн. ОХУ ямар шаардлага, нөхцөлийн дагуу нийлүүлэхийг мэдэхгүй байна. Өгсөн хэмжээгээр нь авч, түгээнэ. Үнийн тухайд өөрчлөлт орохгүй 2590 төгрөгөөр борлуулна гэлээ

Мөн энэ долоо хоногоос нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт МУ-д тогтворжих байдал бий болсон. Арванхоёрдугаар сард 134240 тонн дизель түлш нийлүүлэх захиалга өгсөн. Одоогийн байдлаар 168185 тонн дизелийн түлш нийлүүлсэн. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт дизелийн түлш хангалттай байгаа гэсэн мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас өглөө. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...