Монголын дипломатч Сөүлд согтуугаар машин жолоодож осол гаргажээ

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны удирдах албан тушаалтан Сөүл хотын Ганнам дүүрэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, гурван автомашин мөргөлдсөн осол гаргасны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Монголын Элчин сайдын яамны ажилтан А нь энэ сарын 12-ны өглөөний 6 цагийн орчимд Ганнам дүүргийн Шинса хавьцаа энэхүү ослыг гаргажээ. Хэрэг гарах үед түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ жолооны эрх хасах түвшинд байсан байна.
Хэрэг гарсанаас хойш 12 хонгийн дараа буюу өчигдөр Сөүл хотын Ганнамын цагдаагийн газраас БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны захиргааны ажилтан А-г согтуугаар жолоо барьсан зэрэг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт бүртгэн шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Цагдаагийн байгууллагын зүгээс Монгол Улсын Элчин сайдын яамнаас тухайн ажилтанд дипломат халдашгүй эрх эдлүүлэх эсэхийг тодруулсны дараа хэргийг прокурорт шилжүүлэх эсэхийг шийдэхээр төлөвлөж байгаа гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...