Санта нар дэлгүүрээс хүнс хулгайлж, тараажээ

Санта нар Монреалын супермаркет руу орж, цүнхэндээ олон мянган долларын хүнсний бараа чихэж зугатсан хэрэг Канадад гарчээ. Тодруулбал, Санта Клаус болон анаахайн хувцастай хэсэг хүмүүс Монреалын нэгэн супермаркетаас тэрэг дүүрэн хүнс хулгайлсан байна. Тэд хоол хүнсийг хэрэгцээтэй хүмүүст өгөхөөр Робин Гудыг дуурайж ийм үйлдэл хийсэн гэж өөрсдийгө өмөөрчээ. Мөн канадуудын өдөр тутмын хэрэгцээний хэрэгцээт зүйлс, амьдралын өртөг эрс нэмэгдэж байгааг эрх баригчдад мэдрүүлэх зорилготой байсан хэмээжээ.

Уг дээрэмд Робин дес Руэлс буюу Гудамжны Робинс нэртэй бүлгийн 40 орчим гишүүн оролцсон байна.

Уг бүлгийнхэн “Өлсгөлөн өөрийгөө зөвтгөдөг бол” гэсэн гарчигтай мэдэгдэлдээ “Бид инфляцийг далимдуулан их хэмжээний ашиг олох зорилготой супермаркетуудаас хүнс худалдаж авахын тулд улам бүр их ажиллаж байна. Цөөн  хэдэн компани бидний үндсэн хэрэгцээг барьцаалж аль болох их мөнгө үрүүлэхийн тулд хүн амыг боомилж байна” гэжээ

Харин хулгайд өртсөн дэлгүрийн эзэн, Онтарио, Квебек мужид найман томоохон хүнсний брэндийг эзэмшдэг Метро компани мэдэгдэлдээ дэлгүүрээс хулгай хийх нь гэмт хэрэг бөгөөд үнийн өсөлтөд дэлхий даяарх нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын худалдааны нөхцөл байдлын өөрчлөлт нөлөөлсөн гэв.

Канадын Жижиглэнгийн худалдааны зөвлөлийн мэдээлснээр жижиглэнгийн худалдааны гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 онд 9 тэрбум гаруй долларын борлуулалт алдсан байна.

Цагдаа нар хулгайн хэргийг шалгаж байгаа бөгөөд одоогоор хэрэгтнүүдийг баривчилаагүй байгаа ажээ. 
Хулгайлсан хүнсээ хэрэгтнүүд гудамжинд зул сарын гацуур модны ёроолд байршуулж, үлдсэнийг нь олон нийтийн хүнсний банкаар дамжуулан тараана. “Бүү мартаарай – Өлсгөлөн өөрийгөө зөвтгөдөг”  “Зул сарын баярын мэнд!” гэсэн бичгийн хамт үлдээжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө...

Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.06.15/ цахилгаан хязгаарлах...