Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүн борлуулж байна. Мөн өдөр бүр 18:00–19:00 цагийн хооронд урлагийн тоглолт зохион байгуулж иргэдийг шинэ жилийн уур амьсгалыг мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Крисмасс маркет өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...