Эцэг эхээ хөнөөсөн хүү шизофрени өвчний эсрэг эм бичүүлсэн байжээ

Эцэг эхээ буюу Холливудын домогт найруулагч Роб Рейнер, эхнэр Мишель Сингер Райнер нарыг хөнөөсөн хүү Ник Райнерыг аймшигт гэмт хэргээ үйлдэхээс өмнө шизофрени өвчний эсрэг эм бичүүлж авсан гэх мэдээлэл байна. Түүнд эм бичиж өгсөн гэх эх сурвалжууд цагдаад мэдүүлэг өгсөн бөгөөд яг ямар эм, хэр удаан ууж байсан нь тодорхойгүй байна. Эцэг эхээ хутгалж хөнөөсөн 32 настай Райнер хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих юм уу цаазаар авах ял авч магадгүй байгаа юм.

Райнер өнгөрөгч лхагва гаригт шүүх хуралд амиа хорлохоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий өөрийгөө гэмтээхээс сэргийлсэн өмсгөл өмсч оролцсон байна. Райнер донтолттой олон жилийн турш тэмцэж буй бөгөөд өсвөр насандаа гэройнд донтож, нөхөн сэргээх төвүүдэд явж,  орон гэргүй болтлоо донтож явжээ.

Түүнийгшизофрени өвчний эсрэг эм уужс байсан нь батлагдсан  ч энэ нь хэрэгт хэрхэн нөлүөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.

Ямратай ч Рейнер олон жилийн турш сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай явсан бөгөөд эцэг эх нь түүнд туслахыг уйгагүй хичээж байсан гэж гэр бүлийн найзууд The ​​Times сонинд ярьжээ.

Хосыг нас барсны дараа гэр бүлийн нэг найз нь Роб, Мишель нар “Никийн төлөө бүх зүйлийг хийсэн. Эмчилгээний хөтөлбөр, эмчилгээ бүрийг Никийн амийг аврахын тулд дахин дахин хийсэн. Хүүхдэдээ ийм ихийг зориулсан гэр бүлийг би хэзээ ч мэдэхгүй. Гэвдч эн.э бүхэн эцэстээ ингэж дууссан нь аймшигтай” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...