Автомашиндаа дэлбэрч амиа алдсан ОХУ-ын генералын үхэлд Украйныг буруутгаж байна

Оросын генерал, зэвсэгт хүчний үйл ажиллагааны сургалтын хэлтсийн удирдагч Фанил Сарваров даваа гарагийн өглөө машиндаа дэлбэрч амиа алджээ. Түүний сууж явсан машинд тэсрэх төхөөрөмж суурилуулсан байсан бөгөөд уг гэмт хэргийг Украины тусгай алба зохион байгуулсан гэсэн таамаг байгаа ажээ.

Кремлийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Сарваровын үхлийн талаар тусгай албаны сувгаар “шууд мэдэгдсэн” бөгөөд энэ нь Москвад томоохон албан тушаалтан тэсрэх тоног төхөөрөмжид өртөж амиа алдсан анхна хэрэг биш юм.

2022 онд Орос улс Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойш Москвад хэд хэдэн нэр хүндтэй орос хүн тэсрэх төхөөрөмжид өртөж, буудуулж амиа алдсан гэж Кремль мэдэгдэв.

Төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр Сарваров есөн жилийн турш сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Мөн өмнө нь Оросын хүчин Асадын дэглэмийг дэмжиж байх үед “Сирид ажиллагаа зохион байгуулах, явуулах үүргийг гүйцэтгэж байсан нэгэн ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...