АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн бланк дээр гарын үзэг зуруулж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх тайлбар өгчээ. Тэрбээр “УИХ дахь АН-ын бүлгийн албан бланк надад байдаг. Өнгөрсөн долоо хоногт ямар нэгэн албан бланк дээр Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулъя гэдэг агуулга бүхий бичиг гараагүй. Тийм гарын үсэг УИХ-ын гишүүдийн ч бланк дээр гараагүй. Дэд сайд нарын томилгоотой холбоотой шаардлага хүргүүлсэн асуудал бол бий. Төрийн данхгар бүтцийг цэгцлэхгүй бол дараа дараагийн арга хэмжээгээ авна гэсэн болохоос гарын үсэг цуглуулаад Ерөнхий сайдыг огцруулна гэсэн зүйл байхгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...