Австрали даяар гашуудал зарлалаа

АЭвстралийн Засгийн газар Австрали даяар төрийн далбааг хагас бөхийлгөн, 14-нд Сиднейн Бонди далайн эрэгт болсон буудлагын хэрэгт нас барсан хүмүүст гашуудал зарлахаа мэдэгдлээ. Тодруулбал, орон нутгийн цагаар энэ сарын 14-ний орой Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт буудалцаан болж, зэвсэгт халдлагын гэмт хэрэгт сэжиглэгдсэн 1 хүнийг багтаагаад нийт 16 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан юм. Хэрэг болох үеэр далайн эрэг дээр Еврейн Ханука буюу Гэрлийн баярыг тэмдэглэж хэдэн зуугаас мянга орчим хүн цугласан байв.
Энэ удаагийн зэвсэгт халдлагын хэрэг нь 1996 оны Тасмани мужийн Арсур боомтод болсон 35 хүн амиа алдсан буудлагын хэргээс хойших Австралид болсон хамгийн ноцтой зэвсэт хэрэг юм.
Израилийн ерөнхийлөгч Ицхак Херцог  уг халдлагыг еврейн нийгэмлэгийг онилсон “харгис, антисемит террорист халдлага” хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн бол Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз Бонди далайн эрэг дээрх нөхцөл байдлыг “цочирдом, гүнээ эмгэнэлтэй” хэмээн тодорхойлж, цагдаа болон онцгой байдлын албаныхан амь насыг аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.
Халдлага үйлдсэн хөёр сэжигтэн нь эцэг хүү хоёр байсан гэх мэдээлэл байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...