АНУ жуулчны виз хүсэгчдийн мэйл, олон нийтийн сүлжээний мэдээллийг шалгана

АНУ тус улсад аялагчдаас сүүлийн таван жилийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүд болон бусад хувийн мэйл зэргийг нь шалгаж байж виза дардаг болж магадгүй нь ээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ESTA буюу АНУ-ын аяллын зөвшөөрлийн цахим систем визний хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргагчдаас сүүлийн таван жилийн хугацаанд олон сүлжээний мэдээллийг нь харах төсөл боловруулсан бөгөөд энэ нь гадаадын иргэдийн хяналт шалгалтыг чангатгах зорилготой аж.

Уг асуудлын талаар  ирэх 2-р сарын 9-ний дотор олон нийтээс санал авах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд Трампын засаг захиргаа үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр өргөдөл гаргагчдын биометрийн мэдээлэл, түүний дотор ДНХ, нүдний солонгон бүрхүүлийн сканнер зэрэг бусад нэмэлт мэдээллийг ч авах бөгөөд сүүлийн таван жилд ашигласан хувийн болон бизнесийн утасны дугаар, сүүлийн 10 жилд ашигласан хувийн болон бизнесийн имэйл хаяг, мөн гэр бүлийн гишүүдийн нэр, тэдний төрсөн он сар өдөр, төрсөн газар, оршин суугаа газар, мөн тэдний сүүлийн 5 жилд ашигласан утасны дугаарыг ч хянан шалгах юм байна.

Энэхүү санал нь Трампын өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ыг “гадаадын террористууд болон бусад үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын аюул заналхийллээс” хамгаалах зорилгоор гарын үсэг зурсан гүйцэтгэх захирамжтай нийцэж байгаа аж.

ESTA хөтөлбөрийн дагуу эрх бүхий улс орнуудын иргэд аялал жуулчлал болон бусад зорилгоор АНУ-д 90 хүртэл хоног айлчлах боломжтой байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...