Луврын музейн хулгайч нарыг бүгдийг баривчилсан ч үнэт эдлэлийг олоогүй байна

Луврын музейг дээрэмдсэн бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдэж буй 39 настай эрэгтэйг өнгөрөгч мягмар гарагт баривчилжээ. Ингэснээр уг хэргийн дөрвөн сэжигтэн бүгд баривчлагдаж хоригдсон гэсэн үг.

Хэдий хулгайч нар бүгд баригдсан ч тэдний хулгайлсан ойролцоогоор 102 сая долларын үнэ бүхий  үнэт эдлэл олдоогүй хэвээр байна.

Хамгийн сүүлд баривчлагдсан 39 настай эрэгтэй Парисын ажилчин ангийн Сена-Сен-Дени хотын захад төрсөн бөгөөд өмнө нь хулгайн хэргээр зургаан удаагийн ял шийтгүүлж байсан нэгэн аж.

Түүний өмгөөлөгч нар AFP агентлагт өгсөн ярилцлагадаа түүнийг цагдан хорихыг эсэргүүцэж байгаагаа, түүнийг  дээрэм болсон газар байсан гэх  нотолгоо байхгүй тул ногдуулсан ганцаарчилсан хорих ялыг буруушааж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөрдөн байцаагчид дөрвөн хүний ​​​​бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттай хулгайн баг уг хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд тэдний хоёр нь галерейд орж, нөгөө хоёр нь дор хүлээж байжээ. Дараа нь дөрвүүлээ өндөр хүчин чадалтай моторт скутерээр зугтсан байна.

Тав дахь сэжигтэн болох 38 настай эмэгтэйг хамсаатан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа боловч шүүх хурал хүртэл шүүхийн хяналтан дор сулласан байна.

Тэдэнд тус бүр 10 жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...