“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой бөгөөд нийт 37 минутад зорчино. “Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн санал авч бүрэн шинжилгээний ажлыг дуусгасан бөгөөд сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шат ирэх долоо хоногт эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Төсөл нь хотын орчны чанарыг дээшлүүлэх төлөвлөлтийн шийдлүүдийг багтаасан. Тухайлбал трамвайн зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэн 700 метрийн тутамд барьж, депог 10 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Мөн Яармагийн гол замын хэсэгт зүлгэн хучилттай ховилтой төмөр зам ашиглах шийдлийг тусгасан нь дуу чимээ бууруулж, ногоон зурвасыг нэмэгдүүлэх замаар хотын өнгө төрхөд эерэг өөрчлөлт авчрах боломжтой гэж үзэж байна. Замын хөдөлгөөнөөс хамаарал багатай, цагийн хуваарийн дагуу тогтмол хөдөлдөг, цахилгаан хөдөлгүүрт трамвай тээврийн хэрэгсэл нэвтэрснээр 13000-25000 зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...