“Харбины гэрээ”-г шалгах Түр хороо байгуулахыг дэмжжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нарын санаачилсан Харбины гэрээг шалгах Түр хороо байгуулах тухай саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БНХАУ-тай хамтран ажиллах Харбины гэрээг байгуулсан, УИХ-аар соёрхон батлуулсан юм.  Уг гэрээнд зааснаар хил дамнасан төмөр зам хамтран барих, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцсон. Гэвч эдгээрээс нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ нь Монгол Улсад ашиггүй, алдагдалтай болсон гэх асуудал хөндөгдөх болсон. Иймд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар уг гэрээг шалгаж, сайжруулах шаардлагыг Засгийн газарт тавих гэж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Айлын тал нүүрс худалдан авахад бэлэн байна, гагцхүү таван хувь хямдруулаач ээ” гэж хүссэн. Түүнийг нь Монголын тал хүлээн зөвшөөрч, биржийн үнэ 100 ам.доллар байхад 95 ам.доллароор нүүрсээ зарах боломжтой байсныг хэзээд нь 50 ам.доллар болж буурсан асуудлын хариултыг олох ёстой. Бид энэ үнийг нэмүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлнэ. Магадгүй 55 ам.доллар гэж тохирсныг 65 ам.доллар буюу нэг тонн тутамд 10 ам.доллар болгон нэмбэл нийт 250 сая тонн гэдэг чинь 2.5 тэрбум ам.долларын ашгийг олж болно. Одоо 36 гэрээ ил болсон ч Харбины гэрээ хэлэлцээр ил болоогүй байна. Шинэ тутам байгуулсан гэрээ учраас яаралтай засаж, залруулах шаардлагатай гэж мэдээлэл өгч байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...