Г.Дамдинням: Хомсдол үүсгэсэн ААН-үүдэд хариуцлага тооцно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч ААН-үүдэд даалгав.

Өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолсон байна. Харин энэ сарын наймны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн төдийгүй дизель түлшний хувьд ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна. Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Тэрбээр “Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана” гэлээ.

Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргав. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...