Солонгосын хахир нийгмийн “оршуулга” буюу жүжигчин Чо Жин Вуний шийдвэр

“Сигнал” киногоороо олон улсад танигдсан, БНСУ-ын алдарт жүжигчин Чо Жин Вун насанд хүрээгүй байхдаа үе тэнгийн дээрэлхэлт гэх мэт буруу зүйл үйлдэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч,  жүжигчний ажлаа бүрмөсөн орхиж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл түүний энэ шийдвэр олон нийтийг талцуулаад байна.

 Түүний карьераа дуусгах болсон талаарх сэдвийг тойрон хөндсөн Reddit дээрх сэтгэгдлүүдэд гадаад шүтэн бишрэгчид төлөвшөөгүй, өөрөө хүүхэд байсан үеийнх нь асуудлаар буруутгаж, бүхэл бүтэн карьерыг нь дуусгавар болгож байгааг буруу гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа аж. Өсвөр насанд хүмүүс ихэвчлэн дэггүйтэж алдаж л байдаг. Насанд хүрч төлөвшсөн хойноо алдаагаа давтаагүй, зөв амьдарсан хүнийг бага насных нь явдлаар нь шүүх нь шударга бус гэж олон зуун хүн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Харин энэ өнцгийг солонгосууд соёлын ялгаа гэж дүгнэж байна. Гадаадад хэн нэгэн алдартай хүний хандлага асуудлыг насанд хүрсэн цагаас нь эхлэн шүүдэг, хүүхэд насыг энэ шүүүлтийн гадна орхидог байж болно. Харин солонгосууд алдар нэр хүртсэн, олны хүндлэл хүлээсэн хүнийг бүхий л амьдралынх нь намтар зөв, үлгэр дуурайлалтай байх ёстой гэж үздэг гэж тайлбарлажээ.

Солонгосын Гэмт хэрэг судлал, шударга ёсны хүрээлэнгийн дарга асан, Сөүлийн үндэсний их сургуулийн хуулийн профессор Хан Ин-Суп харин жүжигчин залуугийн талд гараа өргөсөн бөгөөд Чогийн амьдралын түүхийг солонгосын хахир нийгмийн “оршуулга” болох ёсгүй гэж хэлжээ. Тухайн үедээ хууль ёсны шийтгэл хүлээж, дараа нь олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээж, ажиллаж, амьдралаа босгосон өсвөр насны хүүхэд харин ч “магтаал хүртэх ёстой” гэж тэрээр онцолсон. Тэрээр жүжигчний замналаа зогсоох шийдвэрийг “маш буруу шийдэл” гэж нэрлээд, шүүмжлэлд бууж өгөхгүй байхыг уриалжээ.

Өдгөө 49 настай жүжигчин Чо Жин Ву “Сигнал” драмад тоглосноос хойш гадаадад нэлээдгүй алдартай болсон бөгөөд олон нийт  “Сигнал 2” кино гарахыг маш их хүлээж байсан юм. Одоо “Сигнал 2” түүнгүйгээр үргэлжлэх үү, эсвэл төсөл бүрэн зогсох уу гэсэн асуулт үлдээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1...

Н.Учрал: Олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...

Нийслэл төсвийн орлогоо 38 тэрбумаар нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан...

Гэр бүлийн таван хүний амийг аварсан З.Эмүжинг “Шударга журам” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон...