С.Баярцогт: Оюутолгойн асуудлыг ярих нь цаг хугацааны хувьд зөв эсэхийг тооцох ёстой

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол эхэлсэн. Уг сонсголд  С.Баярцогт гэрчээр оролцож байгаа.  Тэрээр дээрх асуудалд байр сууриа ийн илэрхийллээ.

С.БАЯРЦОГТ: “Оюутолгойн асуудлыг ард түмний өмнө нээлттэй хэлэлцэх нь сайн хэрэг. Гэхдээ цаг хугацааны хувьд зөв үеэ эсэхийг тооцох хэрэгтэй. Монгол Улс энэ цаг үед хөрөнгө оруулагчтай хоёр асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Тэгэхээр энэ асуудалд тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг бид тооцох ёстой.

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээтэй холбоотой, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тийм ч учраас нээлттэй ярих ч зүйл байна, ярихгүй ч зүйл байгаа.

Сонсголоос гадна хаалттай ярилцах юм ч маш их бий. Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгсөн байгаа. Тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюутолгойн Рио Тинтогийн эзэмшдэг хувийг авна гэсэн саналыг тавьсан. Мөн арбитрын шүүх дээр татварын маргаан явсаар байна. “Хан ресурс” дээр бид эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой. Хүмүүс маш их улстөржиж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэний хүчинд манай улс 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...