Нийслэлд 11575 айлын орон сууц шинээр барих боломж бүрдэв

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Мөн өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм.
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Газар чөлөөлснөөр
•    28 байршилд 60.3 км авто зам;
•    13 байршилд 7.3 км урттай инженерийн шугам сүлжээ,
•    Дулааны гурван станц;
•    5 байршилд 9.21 км үерийн хамгаалалтын далан;
•    14 байршилд 1050 хүүхдийн цэцэрлэг, 5760 хүүхдийн сургууль,
•    ᠎᠎᠎᠎᠎21 байршилд нийгмийн зайлшгүй хэрэгцээний бусад барилга байгууламж;
•    17 сургуулийн орчимд 800 автомашины зогсоол;
•    11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...