Улсын гадаад валютын нөөц 6 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийсэн гадаад валютын урсгалыг нэмэгдүүлсэн. Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн. Ийнхүү Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Гадаад валютын улсын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төв банкны үндсэн зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...