Б.Дашпүрэв: Орон нутагт шатахууны хангалт удахгүй хэвийн болно

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан  Замын хөдөлгөөний удирдлагын төвд өчигдөр /2025.12.02/ ажиллажээ Энэ үеэр шатахуун түгээх станцуудад эхнээсээ нийлүүлэлт хийж зарим шатахуун түгээх станц  10 гаруй авто машины оочиртой байсан гэж АҮЭБЯ-наас мэдээлэв. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн хэлснээр  “Ашигт малтмал, газрын тосны газар болон Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн албан хаагчид шатахуун түгээх станцууд болон агуулахуудад мэдээлэл өгч ажиллаж байгаа. Шатахуун импортлогч компаниуд тээврийн цагдаагийн албатай хамтран аюултай ачаагаа тээвэрлэн явуулж байна” гэлээ Мөн шатахууны гол нийлүүлэгч ОХУ-аас  арванхоёрдугаар сард худалдан авах бүтээгдэхүүний захиалга баталгаажсан тул нийлүүлэлт тасрахгүй хэвийн үргэлжилнэ гэлээ. Түүнчилэн БНХАУ-аас 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар болжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар болон Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын баг ОХУ-д өнгөрсөн сард хийсэн айлчлалын үр дүнд шатахууны импортыг нэмэгдүүлэхээр болсон. Тухайлбал, манай улс ОХУ-аас арваннэгдүгээр сард АИ-92 автобензин 75 мянган тонныг худалдан авч хэрэглэжээ. Энэ нь сарын дундаж хэрэглээг 10 мянган тонноор нэмэгдүүлсэн дүн юм байна.

Хөдөө орон нутагт шатахууны нийлүүлэлт тасарсан гэх мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр явж буй.

Тэгвэл баруун бүсэд төвийн бүсээс хангалт хийгдэж байгаа бөгөөд удахгүй хангалт хэвийн болно гэсэн хариуг яамнаас өглөө. Мөн зүүн бүсэд Эрээнцав боомтоор  шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй хийж байгаа бөгөөд энэ сарын 1-ний өдрийн байдлаар 16 вагон цистерн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн импортолж түгээлтэд гарчээ.  Түүнчлэн говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүүлэх,  орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн байдалд оруулах талаар  импортлогч компаниудтай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ чиглэлд хоёр хоногийн дотор түгээлтийг сайжруулах талаар ярилцаж,  хэвийн болгоход нь анхаарч түгээлтийг сайжруулж байгаа гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...