Токиогийн их дуулгад манай 16 жүдоч зодоглоно

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны нийт 324 (эрэгтэй 186, эмэгтэй 138) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 16 жүдоч зодоглоно. Энэ оны отгон их дуулгын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар оролцох бол эмэгтэйчүүийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, 78 кг-д О.Хүслэн нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Токиогийн татамигаас анхлан медаль хүртсэн монгол жүдоч нь Ардын багш, гавьяат тамирчин Д.Баттулга 60 кг-ын жинд мөнгөн медаль (Кано кап-1990) хүртсэн бол отгон медальтан нь өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа 2024 онд хүрэл медаль хүртсэн юм. 2025 онд Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрийн байдлаар ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнээс 10 алт, долоон мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...