Хүүхдийн төрсөн өдрийн үдэшлэг дээр гал нээсний улмаас 4 хүн амиа алджээ

АНУ-ын Калифорнид хүүхдийн төрсөн өдөр дээр гал нээсний улмаас 4 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал 2025 оны 11-р сарын 29-нд АНУ-ын Калифорни мужийн Стоктон хотод хүүхдийн төрсөн өдрийн үдэшлэг болж байх үеэр зэвсэгтэй этгээдүүд орж ирж гал нээснээр 14 хүн буудуулсан байна. Амиа алдсан дөрвөн хүний  гурван нь 8,9,14 настай хүүхэд байв. Харин дөрөв дэх хохирогч 21 настай залуу байжээ. Гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд хэвээр байгаа гэж эх сурвалжууд мэдээлээд байна.

Цагдаа нарын үзэж буйгаар энэ халдлага нь зорилтот буюу тодорхой хүмүүс рүү чиглэсэн байх магадлалтай бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш одоогоор хэн нэгнийг баривчлаагүй, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Харин одоогоор  сэжигтэн буюу буудсан хүн / хүмүүс баригдаагүй байна гэж албаныхан мэдэгдэж байна. Цагдаа нар олон нийтээс  камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг, ямар нэг мэдээлэл байвал холбоо барихыг хүсчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...