Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 орыг 1280 болгон нэмжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 13 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.9 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав.

Үргэлжлүүлэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллуулж байна. ЭМЯ-ны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэсэн. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нэг өдөрт гарах түргэний машины тоог ачааллаас хамаарч 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Мөн тус төвд хүүхдийн дуудлага авах, зөвлөгөө өгөх чиглэлээр 24 цагаар найман шугам ажиллуулж байна. Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 орыг үе шаттайгаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар нийт 1280 ор дэлгэсэн. НЭМГ-аас 190 ор нэмэлтээр дэлгэхэд бэлэн болсон, 490 ор ажиллуулах хүний нөөц, ор, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хуучин байрны их засвар дуусаж, 40 ор дэлгэн хүүхдүүдийг нэмж авч тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлтийг эрчимжүүлж байна. Ялангуяа томуу, томуу төст өвчин тусаад эмнэлгээс гарсан, сургууль дээр үзүүлсэн, эмнэлгийн хүлээн авахаар болон түргэн тусламжийн дуудлагаар үзүүлсэн иргэдэд гэрийн эргэлтээр очиж тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...