Автобусны эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг өнөөдрөөс /2025.12.01/ хэрэгжүүлж байна.
Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний есөн чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог. Дээрх шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг албаныхан анхааруулж байна.
Түүнчлэн цаашид дараах чиглэлүүдийг чөлөөлөхөөр төлөвлөж байна. Үүнд:
  • 3,4-р хорооллын эцэс- Цайз /Энэбишийн өргөн чөлөө, Доржийн гудамж/
  • Ботаник- Улиастай Зунжин-Сүхбаатарын талбай /Чингэлтэйн өргөн чөлөө/
  • Сүхбаатарын талбай-Зайсан /Чингисийн өргөн чөлөө/
  • Тэмээтэй хөшөө- Нисэх /Наадамчдын авто зам/
  • 3,4-р хороолол- 100 айл /Их тойруу/

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...