ОХУ хорт хавдрын эсрэг өндөр үр дүнтэй вакцин бүтээжээ

“Gamaleya National Research Center for Epidemiology and Microbiology”, “Blokhin Cancer Center”, “Hertsen Moscow Oncology Research Institute” зэрэг судалгааны төвүүд хамтран, “mRNA технологи”-д суурилсан хорт-хавдрын эсрэг вакцин хөгжүүлж байгаагаа мэдэгдсэн. Оросуудын бүтээсэн  “Enteromix” нэртэй уг хорт хавдарын вакцин клиник туршилтаар 100% үр дүнтэй нь батлагджээ. Сүүлийн гурван жил уг вакциныг эмнэлзүйн өмнөх туршилтад хамруулсан өгөөд туршилтад 48 сайн дурын ажилтан оролцсон байна.

Уг вакцин нь хорт хавдрыг илрүүлдэг, харь мэдээлэлтэй эсийг таних устгах дархлааны эсүүдийг идэвхжүүлэх зарчим дээр суурьлагдсан байна.
Энэхүү вакцины эрт үед туршилт хийхэд өвчтөнүүдэд хавдрын өсөлт буурч, дахилт багасч, олон төрлийн хорт хавдрын эсрэг удаан хугацаанд дархлааг хүчтэй сайн дэмждэг нь батлагджээ. Тодруулбал, судалгааны урьдчилсан үр дүнгээр энэ вакцин нь зарим туршилтанд хавдрын хэмжээг 75-80%-иар багасгаж, хавдар өсөх, үсэрхийлэх  боломжийг бууруулах боломжтой гэж мэдээллээ. ОХУ-ын зүгээс  “2025 оны зуны сүүлээр энэхүү вакциныг эмнэлзүйн хэрэглээнд ашиглах зөвшөөрөл авахаар Эрүүл мэндийн яаманд баримт бичгийг хүргүүлсэн. Хэрвээ бүх шалгуурыг давбал 2025 он гэхэд эмчилгээнд хэрэглэхээр төлөвлөж байгаа” гэсэн мэдээллийг өгөөд байна.

Дэлхийн хорт хавдар судлалынхны анхааралтай ажиглаж буй уг вакцин нарийн туршилтаар баталгаажиж чадвал хувь хүнд тохирсон, үр дүнтэй, гаж нөлөө багатай хорт хавдрын эмчилгээний шинэ эрин үеийг эхлүүлж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна.

Хими эмчилгээ эсвэл цацраг туяа эмчилгээнээс ялгаатай нь энэхүү вакцин нь бие махбодийн эсрэг тодорхой эд эсүүдэд нөлөөлөхгүй харин бие махбод эд эстэй хамтран дархлааны системыг дэмжих ба гаж нөлөө багатай, урт хугацааны илүү сайн үр дүнтэй эмчилгээ болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...