Орон сууцны хороололд гал гарч 94 хүн амиа алдаж, 270 хүн сураггүй болов

Хонконгийн орон сууцны хороолол  шатаж өнөө өглөөний байдлаар галд амиа алдсан хохирогчдын тоо 94 болжээ. Мөн 70 гаруй хүн гэмтэж бэртсэнээс 11 нь гал сөнөөгчид байна.

Гал түймэр эхэлснээс хойш аврах албаныхан нийт 55 хүнийг галаас аварчээ. Орон сууцны хороолол нь  31 давхар найман барилга бүхий орон сууцуудтай байсан бөгөөд галд долоон барилга шатсан юм .

Нийт 2,000 айлын 4,600 оршин суугчтай байсан ба одоогоор 270 оршин суугч сураггүй хэвээрээ байна. Галаас эсэн мэнд үлдсэн хүмүүс түр орогнох байранд байгаа бөгөөд Хонконгийн эрх баригчид орон гэрээ алдсан хүн нэг бүрт 1,200 ам.долларын нэг удаагийн нөхөн төлбөрийг эхний ээлжинд олгох шийдвэрийг гаргажээ.

Орон сууцны хороололд гал гарах үед барилгын засварын ажил хийгдэж байсан. Гал хаанаас хэрхэн асаж эхэлсэн болохыг одоогоор олж тогтоогоогүй байна

 

Барилгын засварын ажлыг гүйцэтгэх явцдаа ашигласан шатамхай материалууд нь гал асаж, тархах гол шалтгаан болсон гэж урьдчилан дүгнэсэн байна. Тхайлбал барилгын ажилд хулсан шатыг ашиглаж байсан ба энэ хэргийн дараа  Хонконгийн эрх баригчид хулсан шатны хэрэглээг хориглох шийдвэр гаргахаар хэлэлцэж эхэлжээ.

Хонконгийн цагдаа нар уг хэрэгт гэм буруутай гэж үзэж барилга, инженерийн компаниудын гурван гүйцэтгэх захирлыг баривчлан саатуулаад байгаа юм. Тэднийг сонор сэрэмж алдсан, хүн амины гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргүүдэд буруутгаж байнаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...