2025 оны хамгийн өндөр борлуулалтыг 11 дүгээр сард хийжээ

Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш 31 удаагийн арилжааг амжилттай хийж 206.4 сая ам.долларын үнэ бүхий 2,777,600 тонн нүүрс арилжаалаад байна.

Гүйцэтгэх удирдлагын баг нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 25 удаагийн арилжаагаар 159.0 сая ам.долларын үнэ бүхий 2 сая гаруй тонн нүүрс арилжаалсан нь 2025 онд хийсэн хамгийн өндөр дүн бүхий биржийн арилжаа боллоо.

Компанийн борлуулалт болон экспортын хэмжээг нэмэгдүүлснээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...