Цалин нэмэх тохиролцоонд хүрсэн тул эмч нар ажил хаяхгүй

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд уулзаж, гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцов.

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:

• 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,

• 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,

• 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,

• 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,

• 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,

• 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,

2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.

Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...