Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзсан. Энэ тухай салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа мэдээлэл өгөхдөө “Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид суулт хийж, Сүхбаатарын талбайд хонолоо. Жагсаал цуглаан хийлээ. Энэ бүхэнд аймаг сумдын эрүүл мэндийн байгууллага нэгдэж, үндэсний хэмжээнд энэхүү тэмцэл хөдөлгөөнийг дэмжсэн. Үйлдвэрчний эвлэл хамгийн хүчтэй гэдгийг харуулсан түүхэн үйл явдал боллоо.

Бид Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзлаа. Үндсэн гол асуудал бол эмч ажилчдын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх. Ер нь салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр 2026 оны улсын төсөвт огт тусгаагүй байсан.

Бидний тэмцлийн үр дүнд эхлээд 15 хувь, дараа нь 30 хувь нэмэх асуудлыг ярьсан. Эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг 2026 онд 75 хувиар нэмэх урьдчилсан хэлэлцээг хийх горимын санал дээр байр суурь нэгдлээ. Тиймээс 2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 08.00 цагаас улс орон даяар ажил хаялт эхлэх байсныг нэг хоногоор хойшлуулж байна. Салбарын нэмэлт хэлэлцээрийг байгуулах хэлэлцээг эхлүүлэхээр болсон. Хэрвээ гурван тал хэлэлцээ хийхээр тохиролцож чадвал Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаараа бүртгэлжүүлж, албажуулсны дараагаар хугацаагүй ажил хаялтаа бүрэн зогсооно. Энэ хугацаанд эмнэлгүүд хэвийн горимоор ажиллана” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...