Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр гаргадаг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон.
Тэгвэл зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан байна.
Тодруулбал эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж үзэн тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа бололтой.
Сонирхуулахад, сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш тогтмол буурч байгаа нь дээрх мэдээлэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм.
Гаалийн байгууллагын “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын дагуу мэдүүлж нэвтрүүлдэг. Ашиг хийх зорилгоор их хэмжээний мөнгө авч гарч байгаа нь дээрх журмыг зөрчөөд зогсохгүй ашиг хийхээр авч гарсан бол ББСБ болон виртуал хөрөнгийн үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлсэнд тооцогдох юм.
Цаашлаад, татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил, гэмт хэрэг болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...