БНСУ-ын экс тэргүүн хатагтай Шанелийн хоёр цүнх бэлгэнд авснаа анх удаа хүлээн зөвшөөрлөө

БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи лхагва гарагт Эв нэгдлийн сүмтэй холбоотой хүнээс хоёр Chanel цүнхийг бэлгэнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ нь тэрээр бэлгийг анх удаа хүлээн зөвшөөрч байгаа нь бөгөөд  өмнө нь тусгай прокуроруудад ямар ч зүйлийг хэзээ ч хүлээж аваагүйг гэж мэдүүлж байсан юм.

Өмгөөлөгчдөөрөө дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Ким Эв нэгдлийн сүмийн ажилтан асан Юн Ён Хогийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан “Геонжин” гэгддэг оюун санааны зүтгэлтэн Жон Сон Бэгээс “хоёр гар цүнх бэлэг” авсан гэж мэдэгджээ. Гэхдээ”сүмтэй ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй, ямар нэгэн уриалга, албан ажилд нь оролцоогүй” гэжээ.

Ким 62 сая вон буюу 43,000 доллараар үнэлэгдсэн Граффын алмаазан зүүлтийг хүлээн авсан гэх прокурорын мэдэгдэл байгаа. Үүнийг тэргүүн хатагтай хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн  авлига авсан, нөхрийнхөө албан ажилд нөлөөлсөн гэх мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Мөрдөн байцаагчид  Эв нэгдлийн сүмийн төсөл, арга хэмжээнд төрөөс дэмжлэг хүсч, Жиёоноор дамжуулан  8 сая вон, 12 сая воны үнэ бүхий хоёр Chanel гар цүнх, алмаазан зүүлт зэргийг экс тэргүүн хатагтай бэлгэнд авсан. Кимийн ерөнхийлөгчийн оффисын туслахуудын нэг Ю Кён Ок Chanel-ын нэрийн дэлгүүрээр орж бараагаа өөр бүтээгдэхүүнээр сольсон гэсэн баримт цуглуулсан юм.

Тэргүүн хатагтайн өмгөөлөгч нарын мэдэгдэлд “Тэр эхлээд бэлгүүдээс татгалзсан ч Жиёоныг удаа дараа ятгасны дараа бүрэн татгалзаж чадаагүй.  Гэхдээ цүнхийг хэрэглээгүй,  буцаасан. Төрийн албан тушаалтны эхнэрийн хувьд тэрээр илүү болгоомжтой байх ёстой байсан.  Тэр олон нийтийн урмыг хугалсан зохисгүй үйлдэлдээ гүнээ харамсаж, үйлдлээ чин сэтгэлээсээ эргэцүүлэн бодож байгаа” гэж дурджээ.

Өдгөө Сөүлийн Цагдан хорих төвд хоригдож байгаа Ким толгой эргэх, айдас түгшүүр ихэссэн, ой санамж муудсан гэх шалтгаанаар батлан ​​даалтад гарах хүсэлт гаргасан байна. Шүүх батлан ​​даалтад гаргах хурлын товыг хараахан товлоогүй байгаа ажээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...