Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан сайд нарын ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэнэ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.

Эргэн сануулахад, Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний асуудлыг хөндөх үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг “Аятайхан байгаарай, хохино шүү” гэж дарамталсан асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа Ёс зүйн дэд хороонд хандсан байна

Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь Төрийн ордонд нүүрсний гэрээний асуудлаар тодруулга авахыг хүссэн нэр бүхий сэтгүүлчдийн өөдөөс “Битгий олон юм хуцаад бай” гэх байдлаар ёс зүйгүй хандсан тухай гомдол Ёс зүйн дэд хороонд ирсэн тул ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...