Лондон: Галт тэргэнд 11 хүн хутгалсан этгээдийг баривчиллаа

Английн төвөөр дамжин Лондон руу явах галт тэргэнд олон хүн хутгалсан халдлага бямба гарагийн орой гарчээ. Халдлагад нийт 11 хохирогч өртсөн ба 10 хүнийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсний есийнх нь биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Зорчигчид анх хутгатай эрийг хараад хэллоуины хувцастай хүн гэж бодсон ч  тэрээр “Чөтгөр ялахгүй” гээ хэлээд зорчигчид руу дайрч эхэлсэн байна. 

Аллага үйлдэхийг завдсан хэрэгт 32 настай Британийн эрийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Халдлагын үеэр  галт тэргэнд байсан зорчигч Врен Чемберс BBC-д хэлэхдээ,  “Гарнаас нь их хэмжээний цус алдсан хүн хутгатай хүн байгааг хэлж орилж гүйхийг харсан.  Олон хүн гүйж байхыг хараад би ч босож, тэдний араас галт тэргээр аль болох урагшаа хол урагш явахыг хичээсэн.  Хүмүүс аюулаас холдохоор вагон дундуур зугтаж, зарим нь галт тэрэгний жорлонд  нуугдахыг оролдсон” гэжээ. Мөн өөр гэрчүүд алт тэрэгний суудал цусанд будагдсан бахыг харснаа хэлэв. Галт тэрэгний ажилтан “халдлага үйлдэгчийг зогсоохыг оролдсон бөгөөд өөрөө хүнд гэмтэл авч эмнэлэг хэвтжээ. 

Халдлага үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг цагдаа нар яаралтай тусламжийн дуудлага хүлээн авснаас хойш хэдхэн минутын дотор баривчилсан ч  35 настай Британийн иргэнийг хэрэг холбогдолгүй гэж үзэж сулласан байна. Цагдаа нар баривчилсны дараа гэмт этгээд “Намайг ал, намайг ал, намайг ал!” гэж хашгирч байсныг хэргийн газар байсан гэрчүүд хэвлэл мэдээлэлд хэлжээ. 

Цагдаа нар үүнийг террорист халдлага гэж үзэхгүй байгаагаа мэдээлээд сэжигтний ар гэр болон халдлага үйлдэхэд  хүргэсэн нөхцөлийг судалж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...