Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ

Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. Энэхүү тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг.

Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Ч” “Poker ….” апплейкшнаар цахим мөрийтэй тоглоом /покер/ тоглож, бусдын дансанд 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна.

Иргэд Та бүхэн цахим орчинд явж буй худал зар мэдээлэлд хууртан өөрийн эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...