Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замыг энэ сарын 31-нд нээнэ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын нийт ажил 88 хувьтай үргэлжилж байна. Уг авто замын эхний байршилд 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн зургаадугаар сард нээсэн бол үлдсэн 1.5 км авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээхээр хуваарийн дагуу ажлууд явагдаж байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнээс тодруулахад “Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам хүртэлх авто замын суурь хучилтын ажил дууссан. Аравдугаар сардаа багтаан Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хорооллын уулзвар хүртэлх зам болон үндсэн замаас Саппорогийн уулзвар уруудах хэсгийн авто замын хөдөлгөөнийг нээхээр тэмдэг тэмдэглэгээ суурилуулж байна. Авто замын ажлаас гадна нийт шугам сүлжээний ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлэээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох уг авто зам нь зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай. Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам” гэв.

Авто замын үзүүлэлт:

  • Замын урт  – 4 км, 1.5км
  • Зорчих хэсгийн өргөн – 25 метр
  • Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
  • Гүүр – 31.1 метр
  • Нүхэн гарц – 4 ширхэг
  • Хоолой – 14 ширхэг
  • Тулц хана – 4 ширхэг

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...