Нисэхийн тойргоос Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр автобус зорчино

    НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын өргөтгөл болоод нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Учир нь Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

НИТХ-ын дарга А.Баяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг албаныхан газар дээр нь ажиллаж, нийтийн тээврийн хүртээмж, хоорондын хугацааг багасгах зэрэг хохицуулалт хийх талаар хэлэлцлээ. НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн иргэдыг хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо хоёрдугаар шатанд Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна. Оноос өмнө дээрх зохицуулалтыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байна” гэлээ.

Авто замын өртгөл, тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хугацаанд дуусгах талаар Нийслэлийн Замын хөгжлийн дарга Б.Одбаярт үүрэг өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...