С.Бямбацогт: Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ ирэх 7 хоногт эхэлнэ

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд дотоодын улс төрийн зөрчил тэмцэл дандаа оюу толгойн хөрөнгө оруулагч нарт ашигтай тусаж ирсэн гашуун түүхийг давтаж болохгүй” гэжээ. Ирэх 7 хоногт эхлэх хэлэлцээрээр:

-ОЮУТОЛГОЙ төслийн ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ

-Монголын тал баялгийн өгөөжөө ахиу хүртэж НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ХУГАЦААГ НААШЛУУЛАХ тал дээр МОНГОЛ ГЭДЭГ НЭГ НИЙТЛЭГ ЭРХ АШГАА ТУГАА БОЛГОЖ ажиллана.

-Рио Тинтогийн хувьд ч Оюу Толгойг тойрсон хувь нийлүүлэгчдийн хэд хэдэн асуудал шийдлээ ололгүй сунжирсаар байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

-Засгийн газрын тухайд Оюу толгойн асуудлаар 3 АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛЫГ ШАХАЖ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД БИД ЭНЭ ОНДОО БАГТААН МОНГОЛ УЛСДАА, МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД АШИГТАЙ ШИЙДЭЛД ХҮРЭХ боломж ойртож байна.

-Хэлэлцээг бодит үр дүнд хүргэхэд ХИЙРХСЭН УЛС ТӨРӨӨС АНГИД ТӨР ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ илүү чухал.

-ХЭЛЭЛЦЭЭНИЙ БҮХИЙ Л ҮЙЛ ЯВЦ, ҮР ДҮНГ АРД ИРГЭДДЭЭ ИЛ ТОД МЭДЭЭЛЖ явах болно гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...