Зеленский энэ долоо хоногт Дональд Трамптай уулзана

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ долоо хоногт Вашингтонд очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, агаарын довтолгооноос хамгаалах болон Орост хэрхэн илүү шахалт үзүүлэх талаар ярилцана гэж Даваа гарагт мэдэгдлээ.

Зеленский АНУ-ын улс төрчид болон компаниудтай яриа хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн бөгөөд баасан гарагт Трамптай уулзахаар төлөвлөж бафйгаа ажээ.

Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Трамптай хоёр удаа утсаар ярьж, тус улсын эрчим хүчний дэд бүтцэд Оросоос цохилт өгөх үед тулгарч буй “сорилтууд” болон дайны талбар дахь нөхцөл байдлын талаар ярилцсан байна.

АНУ-ыг зорих Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Юлия Свириденко болон  ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, дипломат төлөөлөгчид багтжээ.

Зеленский  мөн АНУ-ын цэргийн компаниуд, сенаторууд, конгрессменүүд зэрэг олон уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...