Гал тогоонд ажиллах робот бүтээжээ

Аяга угаах, гэр цэвэрлэх, хүнд юм зөөх гэх мэт ажлуудыг роботоор хийлгэдэг бол сайхан аа гэж та бодож байсан уу. Тэгвэл тэр цаг удахгүй болох нь ээ. “Роботикс” буюу хүн шиг уян хатан, олон нөхцөлд ажиллах чадвартай робот бүтээх санаачилга дээр дэлхийн олон эрдэмтэд ажиллаж буй. Тэдний нэг бол” Figure AI” нь гурван жилийн өмнө байгуулагдсан компани юм.

“Figure AI” компани  “Figure 03” нэртэй роботынхаа албан ёсны танилцуулгыг энэ сарын  эхэнд хийлээ. Энэ роботыг гал тогоонд ажиллуулахаар хөгжүүлж буй бөгөөд эвхэх, арчих, угаах гэх мэт дадлуудыг  суулгаж байгаа юм байна. Тухайлбал, Figure-ийн шинэ Helix нейрон сүлжээ 80 цагийн видео түүх ашиглан алчуур нугалах чадварыг роботод суулгасан гэнэ. Одоогоор робот  бүрэн бэлтгэгдээгүй, заримдаа алчуур унаад авч чаддаггүй, эсвэл өгөгдсөн даалгаврыг дутуу гүйцэтгэсэн тохиолдлууд гарч байгаа аж. Иймээс цаашид “Figure 03-ын хувьд дараах сайжруулалтуудыг хийхээр төлөвлөжээ:

  • Хурууны мэдрэгч хэсгүүдийг сайжруулж илүү нарийн барьж авах үйлдэлд туслах
  • Нүүрний камерыг илүү сайжруулж объект таниулахад ашиглах
  • Батерей ба аюулгүй байдал: шатах, гацах эрсдлийг багасгах

Үүнээс гадна робот санах ой, сайн ойлголттой байх чадвартай байхыг чухалчлан компанийн инженерүүд ажиллаж байгаа юм байна. Тус компани өмнө нь “Figure 02” зарвараа танилцуулсан бөгөөд хүнд хүчир зүйлийг өргөх чада бүхий уг  загварууд аль хэдийн BMW-гийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн байна.

Компанийн захирал Бретт Адкок 10 жилийн дотор робот компани дэлхийд тэргүүлэх компани болох боломжтой” гэж үздэг юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...