Ирэх долоо хоногт баруун, төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно

Өнөөдөр /2025.10.10/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -10…-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад хэсгээр 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

Аравдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

  • 12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...