Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана

Галлагааны улиралд нийслэлд 382 цэгээр нүүрс борлуулах бөгөөд иргэд “Хотула” аппликейшнээр цахим карт үүсгэж нүүрсээ авч болох нь ээ.

Утаагүй Улаанбаатарын төлөө хийж буй чухал ажил нь айл өрхийг шат дараатайгаар хийн түлшинд шилжүүлж буй. Энэ жил Чингэлтэй дүүргийн X, XI, XIII хороо, Баянгол дүүргийн XI, XVI хорооны 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж буй юм. Энэхүү ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Хэрэглэгч утаагүй хагас коксон шахмал түлшийг шуудайг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Үнийн тооцоо гаргасан уу” гэдгийг лавлав. Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр “Улаанбаатарын агаарын бохирдлын 55 хувийг нүүрсний утаа бүрдүүлдэг гэх судалгаа бий. Хагас кокс руу шилжсэнээр 25-28 хувиар утааг бууруулна гэж тооцож байна. Нүүрсний үнийн тухайд шахмал түлшийг нэг уутыг нь  3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулах урьдчилсан тооцоог гаргаад байна” гэлээ.

Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд, НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ, нийслэлийн долоон дүүргийн удирдлагууд болон Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд оролцов.

Хуралдааны үеэр Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр болон холбогдох албаны удирдлагууд компанийн бүтэц, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн НАОБТГ, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ болон дүүргүүдийн удирдлагууд энэ галлагааны улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Хуралдааны төгсгөлд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлыг уялдуулах шаардлагатайг онцлов.

Мөн тэрбээр угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,  иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, НИТХ-ийн чуулганд ажлын үр дүнг танилцуулахыг даалгалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...