О.Сүлдхүү “Хадарцев-ын цом”-д аваргаллаа

ОХУ-ын Владикавказ хотноо Аравдугаар сарын 1-2 өдрүүдэд зохион байгуулагдсан “Ах дүү Хадарцев-ын цом” олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ О.Сүлдхүү, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
ДАШТ-д сүүлийн 2 жил медалийн төлөө өрсөлдсөн манай шилдэг залуу тамирчин ОУХМ О.Сүлдхүү энэ удаагийн тэмцээнд 4 дарааллан ялалт байгуулснаар 79кг-ын жинд аваргын алтан медалийн эзэн боллоо.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт МУГТ Э.Бэхбаярын хувьд АНУ-д чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж амьдарч байгаа бөгөөд АНУ-аас ирж тус тэмцээний 61кг-ын жинд чансаатай бөх гэдгээ харуулж хүрэл медаль хүртсэн бол ОУХМ, ҮШБ-ийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ 57кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

79 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Дархан-Хасу Fohow MNU03” клубийн тамирчин ОУХМ Олонбаярын Сүлдхүү “Алтан” медаль
61 кг-ын жинд “Приус центр”-ийн тамирчин МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр “Хүрэл”  медаль
57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Төгс” дэвжээний тамирчин ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ “Хүрэл”  медаль тус тус хүртлээ тамирчдадаа баяр хүргэе

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...