Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон

Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотой үүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Тус станцад гарсан ослын уршгийг арилгаж хэвийн хэмжээнд оруулах таван багц ажил хийхээр төлөвлөсөн. Гурвыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар гурван ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Тээвэрлэлт, барилга угсралт зэрэгт хугацаа шаардлагатай ажээ.

Засгийн газар шуурхай арга хэмжээ авч сэргээн босгох ажилд шаардлагатай санхүүжилт болон эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Үр дүнд нь сэргээн босголтын ажил амжилттай явж байна гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх хэллээ.

Энэ жил төлөвлөсөн гурван ажил дууссанаар Улаанбаатар хотод тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон гэдгийг тэрбээр онцлов.

Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй 50 хувьтай нь тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутах 50 хувийг шинэ эх үүсвэрээс хангах тооцоо хийгдсэн, арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...