Хагас коксон түлшийг энэ сарын 08-наас худалдаанд гаргана

Өнөөдрөөс айл өрхөд хагас коксон түлшийг хэрэглүүлнэ гэж нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатарын хэлснээр аравдугаар сарын 8-наас хагас коксон түлшийг худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байга ажээ. Хагас коксон түлшийн савлалт хараахан эхлээгүй байна” гэж “Тавантолгой түлш” ХХК-иас мэдээлэв.
Энэ онд буюу 2025-2026 оны галлагааны улиралд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн 40 мянга орчим тонн мидлингээр хийсэн шахмал түлш болон импортын 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхгүй. Уурын зуухууд мидлингэн түлш түлнэ. Монгол Улсад одоогоор түүхий нүүрсийг хагас кокс болгон боловсруулах үйлдвэр байхгүй. Гэхдээ хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлахаар болсон юм.

Хагас коксон  түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр

  • Сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
  • Сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
  • Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
  • Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон.Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...